Урлаг спорт

“МӨНГӨН МОД”-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО

“МӨНГӨН МОД”-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслол УДБЭ-т  зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.



Уран бүтээлийн агуулга, түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэдэг уг наадамд энэ удаа 183 уран бүтээлч өрсөлдсөн байна.Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судлаач гэсэн 14 төрлөөр шилдэг уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 номинацыг тодруулан шилдгүүдэд мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулсан байна.
Энэ удаагийн “Мөнгөн мод”-ны эздээр  Н.Ариунболд “Шилдэг продюссер”, А.Миеэгомбо “Шилдэг зохиолч”, Ж.Сэнгэдорж “Шилдэг найруулагч”, жүжигчин Т.Сэргэлэн “Шилдэг жүжигчин”, хөгжмийн зохиолч Б.Чинбат “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор тус тус тодорчээ.
Мөн “Тайзны урлагийн шилдэг бүтээл”-ээр Улсын драмын эрдмийн театрын “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг тодруулсан байна.