Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмж 3000-4100 төгрөг болгохоор шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон байсан юм.

2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн юм. Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэх, хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцахыг эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан байдаг. Салбарын яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хүүхдийнхээ хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 мянга орчим хүүхэд хамрагдаж байна.