Нийгэм

МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ОНД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 80 ӨРХИЙГ ХАМРУУЛНА

МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ОНД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 80 ӨРХИЙГ ХАМРУУЛНА

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Түүний нэг нь малжуулах хөтөлбөр. Энэ оны тухайд малжуулах хөтөлбөрт 80 өрхийг хамруулах тухай холбогдох албанаас мэдээлсэн юм.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах үйл ажиллагаа Говь-Алтай аймагт жил бүр хэрэгждэг. 2024 оны тухайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малгүй болсон болон 200 хүртэл бог малтай малчин өрхийг малжуулах хөтөлбөр зарлагдсан. Энэ хөтөлбөрт малчин болон мал бүхий иргэн, малчдын хоршоо хамрагдах боломжтой тухай хөдөдлмөр халамжийн үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Ганзориг танилцууллаа.

Энэ хөтөлбөрт Говь-Алтай аймгийн нийт 80 өрх хамрагдах бол нэг өрхийг найман сая төгрөгөөр малжуулах юм. Ингэхдээ 36 сарын хугацаанд хүүгүй хугацаагүйгээр жилд хоёр удаа хуваан төлөх боломжтой. Малжуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэнд тавдугаар сарын 30-ны дотор холбогдох материалаа бүрдүүлэн өгөхийг холбогдох албанаас санууллаа.