Нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа оролцдог өсвөрийн улаан загалмайн нэгдсэн зөвлөлийн клубт бүртгэлтэй хүүхэд багачуудыг баярлуулав.

Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооны дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд болох өсвөрийн улаан загалмайчдыг аймгийн Улаан загалмайн хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай аймаг дахь зөвлөл, Дэлхийн зөн монгол ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн ахмад гишүүд тавдугаар сарын 29-нд хүлээн авч баярлууллаа. 

Үе тэнгийн найз нөхдөө хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өөрсдийнхөө оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах эрхэм зорилгын хүрээнд өсвөрийн улаан загалмайчид нэгдэн хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа оролцдог юм.

Говь-Алтай аймгийн хэмжээнд Улаан загалмайн хорооны Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнд бүртгэлтэй 612 хүүхэд байдаг бол өсвөрийн улаан загалмайн нэгдсэн зөвлөлийн клубт 50 хүүхэд гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад “Оюунлаг хүүхэд- Бэлэгтэй сурагч” сургалтыг тавдугаар сарын 31-нд зохион байгуулна. Энэхүү сургалтад идэвхтэй хамрагдахыг МЭХ-ны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Э.Энхнаран онцлон хэллээ.