Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Говь-Алтай аймгийн Хасагт Хайрхан, Даривын нурууны ирвэсийн тоо толгойн судалгааны ажил хийж эхэллээ.
2019 онд хийсэн камерын судалгаагаар Хасагт Хайрханы 5161 км2 нутаг дэвсгэрт 16 ирвэс, Даривын нурууны 1776 км2 газар нутагт 6 ирвэс байгааг тогтоосон. Хамгийн сонирхолтой нь, эдгээр уулсын 100 км2 газар нутагт ногдох ирвэсийн тоо нь тэнцүү буюу 0.35 бодгаль ногдох нягтшилтай байжээ. Бид зургаан жилийн дараа ирвэсийн тоо толгой хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоохоор камер суурилуулах ажлаа эхэллээ хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааг Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн хамтран 2017 оноос хийсэн. Үүнд МУИС-ийн эрдэмтэн судлаач, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд гээд 500 орчим хүн оролцож, 10 аймгийн 406 мянга 800 км.кв нутгийг хамруулахад ирвэсийн тоо толгой 806-1127 хооронд буюу ойролцоогоор 953 байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Дэлхий дээр 5000 хүрэхгүй цоохор ирвэс байдаг бол түүний 20 хувь нь Монгол оронд бий. Энэ оны судалгаагаар 953 цоохор ирвэс байгааг тогтоожээ. Тэдний олонх нь Алтай Соёны эко бүсэд, мөн Хангайн нуруунд цөөн тооны жижиг талбайд хязгаарлагдмал тархсан байдаг аж.
Урьд өмнө нь Ази, Африк, БНСУ-аас Өмнөд Африк хүртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан агнуур, амьдрах орчны алдагдал зэргээс болж хумигдан, өдгөө Сахараас өмнөх Африкт голдуу, Пакистан, Энэтхэг, Малайз, Хятадад алаг цоог тархжээ. Тоо толгой нь багасахын зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулжээ.