Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн иргэдэд үнэмлэхийг нь гардуулж байна. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа юм.
Үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн 1336 нэр дэвшигч өнөө өглөөний 8.00 цагаас эхлэн гардан авч буй. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авч байгаа юм.
Үүний зэрэгцээ өнөөдөр Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа байршуулах юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулна.
Сонгуулийн сурталчилгаа санал өгөх өдрөөс 24 цагийн өмнө зогсох юм.