
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар нар 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т очиж ажиллалаа. Энэ үеэр тус хэлтсийн ажилтан, албан хаагчидтай уулзан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тэдний ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон бусад бодлогын асуудлын хүрээнд хэрхэн яаж хамтарч ажиллах талаар санал хүсэлтийг нь сонссон юм. Уулзалтын үеэр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан. Ингэхдээ “Манай хэлтэс хийсэн ажлаараа өнгөрсөн онд улсын хэмжээнд салбартаа тэргүүлсэн ажилттай ажилласан байна.

Тухайлбал, ХХҮХ өнгөрсөн 2024 онд:
- Зорилтод өрхийн 35,000 иргэнийг нийгмийн халамжийн суурь үйлчилгээнд хамруулсан,
- 10,786 ээжийг “Цалинтай ээж хөтөлбөрт хамруулсан,
- 38 өрхийг бичил зээлд хамруулсан,
- Бага хүүтэй урт хугацааны зээлд 35 иргэнийг хамруулсан,
- Зорилтод бүлгийн 97 иргэнийг ажлын байраар хангаснаар амьжиргааны түвшин сайжирсан байна.
- Мөн дүүргийн 34 хороонд My job системээр 576 иргэнийг ажилд зуучилсан гэсэн мэдээллийг өгсөн юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн уулзалтын хүрээнд:

-
Дүүргийн “Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т дүүрэгт Ахмадын сувиллыг шинээр байгуулахаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор ХХҮТ-ийн мэргэжилтнүүдийн саналыг сонсож, шаардлагатай мэдээллийг авлаа.
-
Дүүрэгт харьяалалгүй ахмадуудын судалгаа, мэдээллийг нэгтгэж гаргах, тэдэнд чиглэсэн тодорхой үйл ажиллагааг дүүргийн ЗТДГ, холбогдох хэлтсүүд зохион байгуулах,
-
Дүүргийн 34 хорооны иргэд, оршин суугчид хөдөлмөр, халамжийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авч байгаа эсэх талаарх судалгааг 34 хороотой хамтран гаргах, улмаар хорооны оршин суугчид хөдөлмөр халамжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чадахгүй бол шалтгаан нөхцөлийг нь тодруулах, ажлыг нь сайжруулах,
-
Дүүргийн ХХҮТ нь дүүргийн Ахуй үйлчилгээ болон Жижиг дунд бизнес эрхлэгчид гээд нийт 800 гаруй ААН, иргэнийг нэгтгэн өнгөрсөн онд байгуулагдсан “Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-той хамтран ажиллах. Ингэхдээ “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” олгох зэргээр дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллах гээд хэд хэдэн асуудлаар санал солилцож, заримыг нь ажил хэрэг болгохоор боллоо.