Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын гаргасан захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн боллоо.

Тус дэд төв нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий том ханан дэлгэц, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүртэй бөгөөд одоогоор 400 гаруй камерыг холбоод байгаа юм.

Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, тус дэд төвийн дарга Г.Ганзориг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрднэ нар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Теле камерын хяналтын тэд төвийн техник тоног төхөөрөмж, систем, програм хангамжийг хариуцан гүйцэтгэгчээр ажилллаж байгаа “Бодь элекроникс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд,
- Дүүргийн хэмжээнд хэвийн ажиллагаатай байгаа 715 камерыг бүгдийг нь “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох,
- Цаашид дүүргийн хэмжээнд бүсчилсэн байдлаар теле камерын стандартад нийцсэн камер суурилуулах, тэдгээрийг “Теле камерын хяналтын дэд төв”-тэй холбох талаар санал солилцлоо.
Түүнчлэн Баянгол дүүрэгт өнгөрсөн онд 13, 14, 15-р хороог бүрэн камержуулж “Ногоон бүс” болгосон бөгөөд үлдсэн 31 хороог бүрэн камержуулах нь зүйтэй гэж үзэн улмаар Цагдаагийн байгууллагаас холбогдох судалгааг гаргуулсан.

Ингэхэд дүүргийн 31 хороонд, нийт 1776 цэгт 4935 хяналтын камер суурилуулах шаардлагатай гэсэн бөгөөд улмаар холбогдох хэлтсүүд зураг төсвийг нь батлуулж, 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаад байсан юм. Тэгвэл Цагдаагийн байгууллагын гаргаж өгсөн энэ судалгаанд үндэслэн үлдсэн 31 хороог камержуулах, Теле камерын хяналтын нэгдсэн төв”-тэй холбох зүйтэй гэж үзлээ. Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулснаар дүүргийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.