Нийгэм

БАЯНГОЛ ДҮҮРЭГ АВТО ЗАМЫН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ 14.5 ТОНН ДАВС, 5.5ТОНН БОДИС ЦАЦЛАА

БАЯНГОЛ ДҮҮРЭГ АВТО ЗАМЫН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ 14.5 ТОНН ДАВС, 5.5ТОНН БОДИС ЦАЦЛАА
                 Нийслэл хотод өнгөрсөн бямба гарагт цас орон. Үүнтэй холбоотойгоор дүүргийн менежер Ж.Баатар ТНААХ, ХХҮХ, 34 хорооны Засаг дарга болон гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 8 байгууллагын төлөөллийг оролцуулсан Шуурхай хурлыг (2025.01.25) цахимаар зохион байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, ААНБ-ууд орчны 50м хүртэлх газрыг цэвэрлэх, холбогдох хэлтсүүд түүнд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.



               Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 2134 аж ахуйн нэгж байгууллага, 43 сургууль, цэцэрлэг, 209 сууц өмчлөгчдийн холбоод орчны 50м хүртэлх талбайн цасыг цэвэрлэлээ.



Мөн нийтийн эзэмшлийн 54 гудамж 66км буюу 834000м.кв талбайн цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээг зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 8 байгууллагын 15 ИТА, зам талбайн 180 үйлчлэгч, 21 жолооч, 7 ачигч гээд нийт 233 хүний бүрэлдэхүүн 21 машин техник, 45 гар бичил төхөөрөмжөөр хийж гүйцэтгэлээ.



             Түүнчлэн авто замын халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 14.5 тонн давс, 5.5 бодис цацсан бөгөөд одоогоор дүүргийн хэмжээнд нийт 524.4 тонн давс, 445 тонн бодис, 151 куб дайргын нөөцийн үлдэгдэлтэй байна.