Нийгэм

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
                Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар нар 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Нийгмийн даатгалын газар (НДГ)-т ажиллалаа. Энэ үеэр дүүргийн дүүргий НДГ-ын 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажл, 2025 он хийх ажлын төлөвлөгөөг сонсож, салбарын ажилтан, албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөл, дүүргийн бусад хэлтэс, газруудтай хэрхэн яаж уялдаж, хамтарч ажиллах талаар ярилцлаа.



                        Дүүргийн НДГ-ын дарга Л.Очирбал энэ үеэр “Дүүргийн хэмжээнд 250 мянган албан журмын даатгуулагч, 36,200 тэтгэвэр авагч, 11 төрлийн шимтгэл төлөгч 11,155 байгууллага бүртгэлтэйгээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 7686 ААНБ байдаг байна. Мөн дүүргийн НДГ нь орлого бүрдүүлэлтээрээ нийслэлийн 9 дүүргээс эхний гуравт ордог бөгөөд өдөртөө 500-800 орчим хүн тогтмол үйлчилдэг” гэсэн статистик мэдээллийг өглөө.


 
Мөн уулзалтын үеэр иргэддээ нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах, НДШ-ийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн яаж анхаарах, иргэдэд төрийн үйлилгээг хурдан шуурхай хүргэхэд хэрхэн яаж ажиллах талаар харилцан санал солилцлоо. Тухайлбал,
  • Дүүргийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг хүнд сурталгүй хурдан шуурхай хүргэх зорилгоор “Цахим архив” байгуулах тухай тусгасан. Тэгвэл энэ ажлыг дүүргийн ЗДТГ дүүргийн НДГ-тай хамтран хийхээр боллоо.
  • Мөн НДГ нь дүүргийн 34 хороотой хамтран тухайн хороонд үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч байгууллагын мэдээллийг гаргаж дата мэдээллийг шинэчлэх, ингэснээр НДШ-ийн орлогыг нэмэгдүүлэх,
  • Дүүргийн 34 хороотой хамтарч “Нийгмийн даатгалын багц хууль" болон сайн дурын даатгуулагчийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх,
  • Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудад зөвшөөрөл олгохдоо ажилтнуудынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх гэсэн шаардлагыг гэрээнд тусгаж өгөх зэрэг олон асуудлаар санал солилцож ярилцлаа.


       Түүнчлэн өнөөдрийн уулзалтаар хөндсөн бас нэг чухал асуудал нь Ковид-19 цар тахал гарснаас хойш манай ажил олгогчид даатгуулагчдынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй орхигдуулдаг. Үүнээс болж ажилтнууд нь нийгмийн үйлчилгээ /виз мэдүүлэх, ипотекийн зээлд хамрагдах гэх мэт/ авч чадахгүй хохирдог болон байна. Уг нь ажил олгогчид хуулийн дагуу ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг заавал төлөх ёстой бөгөөд төлөөгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг тул энэ талаарх мэдээллийг ААНБ-уудад хүргэх шаардлагатай гэдгийг онцоллоо.