Нийгэм

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран ажиллах талаар санал солилцохоор МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржтой дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон холбогдох алба хэлтсийн дарга нар  уулзалт зохион байгууллаа.   
Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар нар 60 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажил дээр хамтарч ажиллах талаар санал тавьсан бөгөөд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хамба дүүргийн удирдлагуудын тавьсан саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн,
  • Гандан орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тухайн өв соёлд нийцсэн гэрэлтүүлэг болон орчны тохижилтын ажлыг хийх, үүнийг дагаад аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, 
  • Дүүргийн иргэд, оршин суугчид болон оюутан залууст зориулсан сургалт, цуврал лекц зохион байгуулахаар боллоо.