
Баянгол дүүрэг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ жилийн Спортын тэмцээнд дүүргийн ИТХ, ЗДТГ-ын хэлтэс, алба, дэргэдэх газар хэлтсүүд, 34 хорооны Ажлын албаныхан, Орон нутгийн өмчит газрууд, төрийн өмчийн боловсролын байгууллагын удирдлага, багш ажилтнууд гээд нийт 13 багийн 560 гаруй тамирчин, дасгалжуулагчид,
- волейбол,
- сагсан бөмбөг
- дартс,
- ширээний теннис
- снукер биллиард гэсэн 5 төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, дүүргийн менежер Ж.Баатар болон хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн 60 жилийн ойг угтан зохион байгуулсан спортын 5 төрөлт тэмцээнд идэвхтэй оролцсон нийт төр захиргааны байгууллагууд болон төрийн албан хаагчиддаа мөн баг хамт олноо дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлсэн.
ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДААР:
Билльярд эрэгтэй
- 1-р байр ЗДТГ З.Балдандугар
- 2-р байр БТСХ Г.Батбаяр
- 3-р байр "Баянгол Шинэ-Өргөө" н.Дөлбаяр
- 1-р байр Нийгмийн даатгал н.Түмэндэмбэрэл
- 2-р байр Цагдаагийн 1-р хэлтэс н.Уранбилэг
- 3-р байр БТСХ А.Намчинхан
- 1-р байр "Баянгол Шинэ-Өргөө" Ц. Амарбаатар
- 2-р байр ЗДТГ Г.Мөнх-Эрдэнэ
- 3-р байр Хороодын ажлын алба Б.Тэмүүлэн
- 1-р байр Цагдаагийн 1-р хэлтэс Б. Отгонтуяа
- 2-р байр Хороодын ажлын алба Б. Болормаа
- 3-р байр Нийгмийн даатгалын хэлтэс Н. Ханджав
- 1-р байр М. Ганжигүүр ахлагчтай Татварын хэлтэс
- 2-р байр Б. Эрдэнэдалай ахлагчтай Цагдаагийн 1-р хэлтэс
- 3-р байр Б. Даваажаргал ахлагчтай Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс
- 1-р байр Б. Мөнхбаяр ахлагчтай Онцгой байдлын хэлтэс
- 2-р байр Ц. Энх-Амгалан ахлагчтай Худалдан авах ажиллагааны алба, Замын цагдаагийн газар, Статистикийн хэлтэс,Газар зохион байгуулалт, Насан туршийн суралцахуйн төв, Дотоод аудитын нэгдсэн баг
- 3-р байр Д. Наранчөдөр ахлагчтай Нийгмийн даатгалын хэлтэс
- 1-р байр Б. Билэгт ахлагчтай Хороодын ажлын алба
- 2-р байр Ш. Наранхүү ахлагчтай Худалдан авах ажиллагааны алба, Замын цагдаагийн газар, Статистикийн хэлтэс,Газар зохион байгуулалт, Насан туршийн суралцахуйн төв, Дотоод аудитын нэгдсэн баг
- 3-р байр Ш. Мөнгөнтуяа ахлагчтай Баянгол хүүхдийн зуслан, Соёлын ордон, ЖДҮ, УССТ, ГБЁО
Шилдэг тоглогч эмэгтэй Хороодын ажлын алба Л. Баярсайхан
Сагсан бөмбөг эрэгтэй
- 1-р байр Цагдаагийн 1-р хэлтэс
- 2-р байр Б. Нямдорж ахлагчтай Биеийн тамир, спортын хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, улсын бүртгэлийн хэлтсийн хамтарсан баг
- 3-р байр Ц. Тэмүүжин ахлагчтай Цагдаагийн 2-р хэлтэс
Сагсан бөмбөг эмэгтэй
- 1-р байр Д. Бадмаараг ахлагчтай Биеийн тамир, спортын хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, улсын бүртгэлийн хэлтэс
- 2-р байр Худалдан авах ажиллагааны алба, Замын цагдаагийн газар, Статистикийн хэлтэс,Газар зохион байгуулалт, Насан туршийн суралцахуйн төв, Дотоод аудитын нэгдсэн баг
- 3-р байр Б. Нямжаргал ахлагчтай Хороодын ажлын алба
Шилдэг тоглогч эрэгтэй: Цагдаагийн 1-р хэлтэс Гантүүх
Шилдэг тоглогч эмэгтэй: Биеийн тамир, спортын хороо Д. Бадмаараг
БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАГ
- Биеийн тамир, спортын хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, улсын бүртгэлийн хэлтсийн хамтарсан баг тус тус шалгарлаа.