Нийгэм

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

                 Баянгол дүүргийн Шуурхай штабын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Өргөтгөсөн шуурхай хуралд Онцгой байдлын газар, цагдаа, эрүүл мэндийн төв зэрэг Шуурхай штабын гишүүд, 1-34 хорооны Хамтарсан багийн гишүүд оролцлоо. Хурлын үеэр дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар “Шуурхай штаб өнгөрсөн нэгдүгээр сард айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх мөн агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах зэрэг ажлыг өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн.

 


Харин хоёрдугаар сард:
• Хамтарсан багууд эрсдэлт бүлгийн айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг нарийвчлан гаргаж, хяналтдаа авах. Эрсдэлт бүлгийн айл өрхүүдээр орж шаардлагатай мэдээлэл, тусламж, зөвлөгөөг тогтмол өгч байх
• Эрсдэлт бүлгийн айл өрхүүд болон ямар нэг шалтгааны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст угаарын хий мэдрэгч, цахилгааны аюулгүй байдал, вакцинд хамрагдахын ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэж ажиллах шаардлагатай. Учир нь эрсдэлт бүлгийн хүмүүст энэ талаарх мэдээллийг аваагүйгээс болж эрсэлд орвол тухайн хорооны Хамтарсан багийн гишүүд хариуцлага хүлээх энэ асуудалд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо. 


Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвөөс менингококкт халдварт өртөх эрсдэлтэй бүлэг болон халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг ДОК-ын гишүүдэд өглөө.