Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаярыг чөлөөлж, шинэ сайд нарыг томилох талаар хэлэлцэх ёстой байсан ч чуулганы ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийн чуулганы хуралдаан хойшиллоо.
Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал "Өнөөдөр ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшиллоо. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүл. Бүлгүүдийнхээ хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой.
АН-ын бүлгээс бичгээр хүсэлт, шаардлага огт ирээгүй. Өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулж байна" гэлээ.
АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой хэмээн үзэж буй. Учир нь намын дарга УИХ-ын даргын албан тушаалыг зэрэг хаших нь байж болохгүй зүйл хэмээн үзэж буйгаа илэрхийлээд байна.