Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох албан хаагчид хамтран өнөөдөр дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдийн бэлтгэл ажлыг хангуулах талаар сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны “Нийслэлийн хүн амын стратегийн хүнсний нөөцийг тогтвортой, тэнцвэртэй байлгах зорилтын хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” А/08 дугаар тушаалыг танилцуулж ямар бэлтгэл ажлыг хангах, юуг анхаарч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дүүргийн нутаг дэвсгэрт 2025 онд нөөцийн мах жижиглэнгээр худалдан борлуулах нийт 65 дэлгүүр байгаа бөгөөд өнөөдөр зохион байгуулсан сургалтын үеэр 43 хүнсний дэлгүүрийн удирдлагатай гэрээ байгууллаа. Ташрамд мэдээлэхэд, А/08 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд нэг хорооны нийт хүн амын тоог 50 хувиар тооцоолж, хүн амд ноогдож буй дэлгүүрийн тоог гаргасан. Энэ тушаалын дагуу Баянгол дүүрэгт нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх 3 компани хуваарилагдсан бөгөөд дараах хороодод мах нийлүүлнэ.

Үүнд:
- “АГРО НЭГТГЭЛ” ХХК: 1, 2, 3, 4, 8, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 24, 26, 27, 32, 33-р хорооны дэлгүүрүүд;
- “ХКҮ” ХХК: 9, 10, 21, 22 дугаар хорооны дэлгүүрүүдэд;
- “ЖАРГАЛАНТ МАХ ИМПЕКС” ХХК: 5, 6,7, 20, 25, 28, 29, 30, 31-р хорооны дэлгүүрүүдэд тус тус нөөцийн махыг нийлүүлнэ.