ДАЛЛАС МАВЕРИКС өнгөрсөн улиралд 33.9 оноотой лигийг тэргүүлж, таван улирал дараалан Бүх NBA-д шалгарсан эрч хүчтэй мэргэн бууч Лука Дончичээс татгалзаж байгаа бол Дэвисийг яагаад авах болсныг Даллас Мавериксын шүтэн бишрэгчид гайхаж байгаагаа илэрхийсээр байна

Далласын ерөнхий менежер Нико Харрисон ням гарагийн өглөө ESPN-д хэлэхдээ, Дончич хамгаалагчийн хувьд дутагдалтай байсан гэж тайлбарлажээ
Өнгөрсөн зургадугаар сард болсон NBA-гийн финалд Дончич тэргүүтэй Маверикс баг Бостон Селтиксэд бут ниргүүлсэн мөн Зул сарын баяраар Миннесота Тимбервулвес багт хожигдсон. Эдгээр ялагдалд Дончичийн илүүдэл жин нөлөөлж хамгаалах тактикын бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадалгүй багаа хожигдолд хүргэсэн гэсэн судлаачидын тайлбар мөн нөлөөлсөн байж болзошгүй юм.

Бас нэг таамаг нь энэ наймааны ард Леброн Жэймс байгаа гэсэн хардалт юм. Кливленд Кавальерс багийн Тристан Томпсон Твиттер хуудаснаа "Далласаас наймаалцсан Лукагийн түүх ийм өнгөцхөн биш энэ томоохон төлөвлөгөөний нэг хэсэг" гэж бичсэн нь энэ таамгийг батлаад байгаа юм