
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/214 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/78 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хяналт шалгалтын газар, Нийслэлийн байгаль орчин болон Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар мөн дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн нийт 25 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй таван ажлын хэсэг байгуулагдаж 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дүүргийн 1-34 хороонд байрлах Нийтийн байруудад хяналт шалгалт хийж байна.


Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 168 нийтийн байр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл дээрх хяналт шалгалтын үеэр тухайн нийтийн байрны орчин, нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээс гадна гарсан зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авна.


Тодруулбал, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан даалгаврыг холбогдох иргэн, хуулийн этгээдэд хүргүүлэх юм. Хяналт шалгалт 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.





