
Эрүүл мэндийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаал “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох” журам, Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/145 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтын гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 260 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилготой бөгөөд гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх юм.

