Гадаад мэдээ

ТРАМП БОЛОН ТҮҮНИЙ БАГ ТЕГЕРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ САНАЛД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

ТРАМП БОЛОН ТҮҮНИЙ БАГ ТЕГЕРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ САНАЛД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
АНУ болон Ираны талууд энхийн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа боловч Ормузын хоолойн асуудлаас шалтгаалан зөрчилдөөнтэй хэвээр байна. Энхийн цагт дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 5/1% нь тээвэрлэгддэг стратегийн чухал бүс нутгийг Ираны тал нээхийг шаардаж энхийн хэлэлцээртээ тусгаж байгаа ч Трампын баг Тегераны тавьж байгаа шаардлагуудад үл итгэх байр сууринаас хандаж байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи өнгөрсөн даваа гарагт ОХУ-д айлчлал хийснийхээ дараагаар Америкийн талд ээлжит саналаа хүргүүлсэн. Тэрхүү саналд Ормузын хоолойг нээж, дайныг дуусгавар болгохыг тусгаж, харин Ираны цөмийн асуудлыг хэлэлцэх цаг хугацааг хойшлуулахыг хүссэн юм.
Тэгвэл Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны талаас тавьсан саналыг "Бид ямар ч тохиолдолд ямарваа хэлцэлд хүрч, тохиролцоо хийлээ ч Ираны талд цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж олгох ёсгүй. Энэ бидний баримталж байгаа гол зорилтуудын нэг гэдгийг тодотгосон байна.