ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин Москвад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассу-Нгессог өнөөдөр хүлээн авч уулзана.
Конгийн Ерөнхийлөгчийг ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Новак тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авчээ. Кремлийн ордны мэдээлснээр Орос болон Конго улсын төрийн тэргүүн нар уулзалтынхаа үеэр хоёр улсын харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутгийн болоод олон улсын анхаарал татсан асуудлаар байр сууриа солилцоно.