Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн хуучин барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард буулгаж, иргэдийн саналд тулгуурлан шинэ төлөвлөлтөөр барьж байгуулсан юм. Шинэ цогцолбор нь далд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гурван давхар үйлчилгээний төвөөс бүрдэх цогц шийдэлтэй.
2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн бол энэ оны нэгдүгээр сард гурван давхар үйлчилгээний төвийн барилгыг улсын комисс хүлээн авчээ. Одоогоор цогцолборын далд авто зогсоол туршилтын журмаар ажиллаж эхлээд байна.
Энэхүү зогсоолд автомашины улсын дугаарыг автоматаар таних, QR код унших, автомат хаалт нээх зэрэг орчин үеийн ухаалаг системийг нэвтрүүлжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын мэдээлснээр,
“Машин орж гарахад дугаар таних, QR код унших, төлбөр тооцоог автоматаар хийх зэрэг нэлээд нарийн технологийн шийдлүүд суурилсан. Тиймээс одоогоор туршилт, тохируулгын шатандаа явж байна. Системийг бүрэн жигдрүүлэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Дөрөвдүгээр сараас эхлээд үйл ажиллагаа илүү тогтвортой болно гэж харж байна” хэмээн тайлбарлав.
Одоогийн байдлаар гараашийн автомат систем, хаалга, агаар сэлгэлт, халаалтын тоног төхөөрөмжүүдийг бүрэн жигдрүүлэх ажил үргэлжилж байгаа аж. Мөн цаашид засвар үйлчилгээ болон аюулгүй байдлыг мэргэжлийн компанид хариуцуулах боломжийг судалж байгаа юм байна.
Албаныхны мэдээлснээр уг далд зогсоол өдөрт дунджаар 400-700 мянган төгрөгийн орлого олж байгаа ч анхны тооцооллоос бага байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ойр орчмын орон сууцны оршин суугчдад зориулсан шөнийн зогсоолын үнийг бууруулж, автомашиныг 5000 төгрөгөөр хонуулах боломжийг санал болгож эхэлжээ.
Одоогоор туршилтын журмаар дараах тарифаар үйлчилж байна.

- 30 минут – 1000 төгрөг
- 120 минут хүртэл – 2000 төгрөг
- 121 минутээс дээш – 3000 төгрөг
- Шөнийн турш – 5000 төгрөг