Нийгэм

“УЛААНБААТАРЫН ХАВАР” СОЁЛ УРЛАГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОГДОНО

“УЛААНБААТАРЫН ХАВАР” СОЁЛ УРЛАГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОГДОНО
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг нийслэл хотын төв талбайд болно.
“Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгийг 3-р сарын 23-29-ний өдрүүдэд өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.
Нийслэлийн Соёл Урлагийн Газраас  мэдээлснээр энэхүү арга хэмжээ нь үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд өргөн хүрээнд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм.
Өдөрлөгийн үеэр:
  • Үндэсний болон орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
  • Кино үзвэр
  • Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
  • Язгуур урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
  • Номын сангийн үйлчилгээ
  • Гэрэл зургийн үзэсгэлэн
  • Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
  • Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
  • Open mic /нээлттэй тайз/
  • “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
  • Face art
  • Каллиграф /Монгол бичиг/
  • Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
  • Сельфи бүүт гэсэн соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдах хөтөлбөр гарчээ.