Улс төр

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД СИЙМА МАЛХОТРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД СИЙМА МАЛХОТРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг (2026-03-23) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө байгаагаа нотлов.

Монгол Улс “Боловсролын ерөнхий хууль”-д сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгасныг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаж, тэтгэлэгт хөтөлбөрүүд, хамтарсан судалгаа, шинжилгээ, оюутан солилцоо зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.