Монгол орны нийт нутгаар агаарын температур нэмэгдэн, газрын хөрс хуурайшсанаас ой хээрийн түймэр гарах эрсдэл ихсэж байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр газрын хуурайшилт нэн аюултай түвшинд хүрчээ. Ховдын зарим хэсэг, Баянхонгор, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутгаар түймэр гарах эрсдэл их байна. Мөн ой, хээрийн бүс нутаг Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар эрсдэлийн түвшин дунд зэрэг байгаа ажээ.
Иймд иргэд, малчид, аялагч нар ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Манай оронд 2025 оны эхний найман сард 227 удаа ой, хээрийн түймрийн мэдээлэл бүртгэгдсэн нь 2024 оны мөн үеийнхээс 2.5 дахин нэмэгдсэн статистик бий. Ой хээрийн түймэр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт ихэвчлэн гарчээ.