Улаанбаатар хотод нийт 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн үе шаттай дулаалж эхэлсэн. Угсармал орон сууцуудыг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023–2027 онд хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 45 барилгын дулаалгын ажил үргэлжилж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлийн мэдээлснээр “Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг үе шаттай дулаалах ажил хийгдэн 2025 оны байдлаар 370 блок орон сууцыг дулаалжээ.
2025-2027 онд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд нийт 210 орчим блок угсармал орон сууцыг дулаална. Үүнээс 2025-2026 онд 115 блок орон сууцыг дулаална. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж, металл фасад, хөнгөн цагаан рам барьж байна. Түүнчлэн фасадаас гадна дээврийн дулаалга, дээврийг мембранаар солих, узель солих ажил хийгдэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг дулаалснаар Дулааны 2 дугаар цахилгаан станцын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэхүйц хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.