Швейцарын Женев хотноо төвтэй Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Сайд нарын 14 дүгээр бага хурал энэ сарын 25-29-ний өдрүүдэд Камерун Улсын Яаунде хотноо хуралдаж байна.
Бага хурлын хүрээнд Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 улсын (ДГХБО) Сайд нарын хурлыг 3 дугаар сарын 25-ны өдөр даргалан зохион байгууллаа.
ДГХБО-уудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж буй Монгол Улсыг төлөөлж, НҮБ-ын Женев дэх төв, ДХБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа хурлыг нээлээ. Тэрээр далайд гарцгүй хөгжиж буй орнуудад нийтлэг тулгамдаж буй худалдааны саад бэрхшээлийг даван туулах, олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, цахим шилжилт, интеграцид нэгдэх боломжийг бүрдүүлэх, ДГХБО-уудын Үйл ажиллагааны Авазагийн хөтөлбөр (2024-2034)-ийг хэрэгжүүлэхэд Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын бусад байгууллагууд, тус бүлгийн гишүүн орнуудын идэвхтэй хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэсэн байна.
Хурлын дүнд ДГХБО-уудын Сайд нарын хамтарсан тунхаглал батлан, Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын 14 дүгээр бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгуулахаар Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлжээ.
Эх сурвалж: ГХЯ