Нийгэм

АНУ РУУ F, M АНГИЛЛЫН ВИЗЭЭР СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ОЮУТНУУДААС ВИЗИЙН БОНД ШААРДАХГҮЙ

АНУ РУУ F, M АНГИЛЛЫН ВИЗЭЭР СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ОЮУТНУУДААС ВИЗИЙН БОНД ШААРДАХГҮЙ
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Улмаар 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй.  Барьцаа байршуулах шалгуур нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна гэдгийг онгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санууллаа.
АНУ-ын визийн талаарх албан ёсны мэдээллийг https://mn.usembassy.gov/ болон https://travel.state.gov/.../countries-subject-to-visa цахим хуудаснаас авах боломжтой.