Иран улс цөмийн бодлого байр сууринаасаа татгалзахгүй бол Тегерантай ямар ч хэлэлцээр хийхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдлээ.
Хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн зэвсгийн асуудал Исламабадын хэлэлцээр тасалдах гол шалтгаан болсон гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гарагт Тегерантай хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрснээ зарласны дараа бямба гарагт Иран, АНУ-ын талууд Исламабадад энхийн хэлэлцээрээ эхлүүлсэн. Гэвч ням гарагийн өглөө АНУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Иран, АНУ-ын талууд урт хугацааны туршид үргэлжилсэн хэлэлцээрийн үеэр тохиролцоонд хүрч чадаагүй талаар мэдэгдсэн.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Багаи хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн боловч хоёр, гурван үндсэн асуудлаар тэдний байр суурь зөрөлдөж байгааг тэмдэглэсэн.
Тэгвэл Иран улс цөмийн зэвсэгтэй болохоор тэмүүлдэггүй, мөн цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зорилгоор боловсруулж байгааг Тегеран удаа дараа мэдэгдсээр байгаа юм.