Гадаад мэдээ

ЛИВАНД ИЗРАИЛИЙН АГААРЫН ЦОХИЛТЫН УЛМААС 34 ХҮН АМИА АЛДАЖ, 174 ХҮН ШАРХАДЖЭЭ

ЛИВАНД ИЗРАИЛИЙН АГААРЫН ЦОХИЛТЫН УЛМААС 34 ХҮН АМИА АЛДАЖ, 174 ХҮН ШАРХАДЖЭЭ
Долоо хоногийн эхээр Израилийн тал Ливаны газар нутаг руу хийх дайралтаа үргэлжлүүлж, даваа гарагт л гэхэд энэ улсад элдэв дайралтын улмаас 34 хүн амиа алдан, 174 хүн шархадсан талаар Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.
Ираны дайнтай зэрэгцэн Ливаны бүс нутагт өнгөрсөн 3-р сарын 2-ноос эхэлсэн мөргөлдөөн улам бүр даамжирч Израилын дайралтад амь үрэгдэгсдийн тоо 2,089-т хүрч, 6,762 хүн шархдаад байна.