Нийгэм

МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР ТУРШЖЭЭ

МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР ТУРШЖЭЭ

Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмаар хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчээр тусгайлсан тоноглогдсон төхөөрөмжөөр хэмжинэ гэж мэдэгдсэн.

Тэгвэл ММСУХ-оос хүний оролцоогүй лазер төхөөрөмжөөр морины өндрийг хэмжих ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгоны баяр наадмын хурдан азарганы уралдааны үеэр туршиж эхэлжээ.

​

Уяач морио хэмжих төхөөрөмж рүү өөрөө хөтлөн орж, хиймэл оюун ухаан өндрийн хэмжилтийн үр дүнг гаргаж байна.