Нийгэм

НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2026 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.   Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст өдөртөө халж, нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.                      Хур тунадас: 

04, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

 06-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар,

 07-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,

 08-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,

 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

 11-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

 Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 Хур тунадас: 04, 08, 09, 10-нд бороо орно, дуу цахилгаантай.

 Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

 Агаарын температур: Шөнөдөө +11...+16 градус, өдөртөө 06, 07-нд +24...+29 градус, бусад хугацаанд +20...+25  градус дулаан байна.