БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийн талаар санал солилцлоо.
Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдсэнийг БОУАӨЯ мэдээлэв.
Уулзалтад БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, COP17 Үндэсний хорооны Ажлын албаны барилга, зохион байгуулалт, үйл ажиллагаа хариуцсан дарга Б.Өнөр, Бодлогын зөвлөх А.Жавхлан нар оролцжээ.
Улаанбаатар хотноо наймдугаар сард зохион байгуулагдах COP17 нь манай улсын хувьд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн түвшинд хэлэлцэх, мөн газрын тогтвортой менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын чухал хурал юм.