2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн байлдагч Г.Сумъяабазар мотоциклотой малд яваад сураггүй алга болоод байсан билээ.
Энэхүү цэргийн алба хаагч явснаасаа хойш тодорхой хугацаанд харилцаа холбоо тасарсан тул малын суурийн ахлагч араас нь явсан боловч олоогүй, салбарт мэдэгдсэн. Салбараас эрлийн бүлэг гарсан боловч үр дүн гараагүй.
Ингээд анги болон Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэнээр эрлийн бүлэг улам өргөжин, эрэлийг үргэлжлүүлж түүнийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр хийж эхэлүүлсэн. Тэгвэл тухайн алба хаагчийг мотоциклоос унаж бэртсэн байхад нь нутгийн иргэн олж албанийханд мэдэгдсэн байна. Одоогоор байлдагчыг сумын эмнэлэгт хэвтүүлэн тусламж үйлчилгээ үзүүлж байна.