Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод дөрөвдүгээр сарын 16-нд эхэлнэ.
Энэхүү тэмцээнд оролцох манай шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцох аж. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдах аж.
Түүнчлэн сүүлийн хоёр жилийн холимог багийн ААШТ-ээс Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.