Маргааш Жанжин Д.Сүхбаатарын талбай-д хаврын нэгдсэн арга хэмжээнүүд албан ёсоор эхэлнэ. Эхний өдөр “Туялзуур сэлэм”-ийн тэмцээнээр нээлтээ хийж, үндэсний шагайн харваа болон “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжлэх юм.
Дөрөвдүгээр сарын турш олон төрлийн соёл, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд “Ub Даам-2026” тэмцээн, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ багтана. Мөн төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгүүд үргэлжилж, Шадар сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагууд оролцоно. Үүнээс гадна “Food festival”, ширээний теннисний өдөрлөг, Улаанбаатар циркийн өдөрлөг зэрэг олон нийтэд зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд болохоор төлөвлөгджээ.
Тавдугаар сард арга хэмжээний хүрээ улам өргөжиж, спорт автомашины үзэсгэлэн, авто мото спортын парад, “Хангарди” спорт өдөрлөг зохион байгуулагдана. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам зэрэг яамдын нээлттэй хаалганы өдөрлөгүүд үргэлжилнэ.
Түүнчлэн “Номын баяр-2026”, Улаанбаатар марафон олон улсын гүйлт, “Street battle dance” бүжгийн тэмцээн, Алдарт эхийн одон гардуулах ёслол зэрэг нийгэм, соёлын томоохон арга хэмжээнүүд төв талбайд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.