Ойрхи дорнодод болж буй мөргөлдөөнөөс үүдэн Иран улс Дэлхийн түүхий нефтийн 20 орчим хувийг тээвэрлэдэг Хормузын хоолойг хааснаар 02 дугаар сарын 27-нд баррель нь 73 Ам.доллар байсан Брент төрлийн түүхий нефтийн үнэ өнөөдрийн байдлаар 115 Ам.доллар болоод байна.
Түлшний үнэ нь МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол ийнхүү өссөнөөр 45 хувь хүртэл өсч, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд ирээд байна.
Монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг Korean Air, Japan Airline, Qatar Pacific компаниуд түлшний эрсдэлийн хураамжийг ойролцоогоор 2-3 дахин нэмээд байна
Мөн онгоцны түлшний судалгаа нийтэлдэг ИАТА-ийн мэдээгээр тонн нь дэлхийн дунджаар 750-800 Ам.доллартай байснаас 1555.68 Ам.Доллар болж өсөөд байна. МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа идэвхитэй явуулдаг Ази тивд 1619 Ам.Долларын дундажтай байхаар тооцоолол гаргасан байна.МИАТ компанийн үндсэн чиглэлийн нэг болох Франкфурт хотын Нисэх буудлын түлшний үнэ 2 дугаар сарын дунджаар тонн тутамд 903 Ам.Доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 Ам.доллар 2 дахин нэмэгдээд байна.
Түлшний үнэ нь МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол ийнхүү өссөнөөр 45 хувь хүртэл өсч, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд ирээд байна.
Монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг Korean Air, Japan Airline, Qatar Pacific компаниуд түлшний эрсдэлийн хураамжийг ойролцоогоор 2-3 дахин нэмээд байна
Харин МИАТ ТӨХК-ийн хувьд үндсэн тариф нэмэгдээгүй ч түлшний эрсдлийн хураамж чиглэлээс хамааран харилцан адилгүйгээр нэмэгдэж, билетийн үнийг Ази тивийн орнуудын нислэгт 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар өсгөхөөр байна.