"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн. Үүнээс 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийг буюу 1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох юм.
Иргэдэд олгох ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр тооцож байгаа бөгөөд холбогдох шилжүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд, зохих журмын дагуу шат дараатайгаар дансанд байршуулна. Ногдол ашиг тараах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хугацаанд нь багтаан иргэдэд хүргэхийг компанийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгоод байгаа юм.