Нийгэм

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН БЭЛГЭДЭЛ ЦООХОР ИРВЭС БОЛЛОО

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН БЭЛГЭДЭЛ ЦООХОР ИРВЭС БОЛЛОО
Дэлхийн нүүдэлчдийн VI наадам энэ жил наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд Киргиз улсад болно. Наадмын үеэр нүүдэлчдийн уламжлал, соёл, ахуй амьдралаас үүсэлтэй уламжлалт спортын 43 төрлийн тэмцээн уралдаан, мөн соёл, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон арга хэмжээ болно.  Энэ жилийн наадамд 100 гаруй орны 3 мянга гаруй тамирчин оролцоно.
Дэлхийн нүүдэлчдийн наадмын албан ёсны бэлгэдэл амьтнаар цоохор ирвэсийг сонгожээ. Цоохор ирвэс нь Киргизийн байгаль, газар нутаг, соёлтой салшгүй холбоотой учраас наадмын бэлгэдэл болгон сонгосон байна.
Нүүдэлчдийн наадмыг нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлах зорилгоор 2014 онд Киргиз улсын санаачилгаар эхлүүлжээ.