Орон нутаг

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд авто замын 24 төсөл хэрэгжжээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд авто замын 24 төсөл хэрэгжжээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд авто замын 24 төсөл хэрэгжсэн байна.  Эдгээр авто замын төслүүд хэрэгжсэнээр иргэд, ая тухтай зорчих боломжтой болсны зэрэгцээ, алслагдсан гэр хорооллын иргэд нийтийн автобус болон хүүхдийн автобусны үйлчилгээнд хамрагдаж байна.

2019 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн гэр хорооллын болон орон сууцны хороолол доторх авто зам, гүүрийн засвар шинэчлэлтийн 24 төсөл арга хэмжээг улс болон орон нутгийн төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд Дархан суманд нийт 15.5 км авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгджээ.

2016-2019 онуудад Орхон суманд авто замтай холбоотой 7 төсөл хэрэгжсэн бол Шарын гол суманд 6 төсөл хэрэгжээд байгаа юм. Тэдгээрийн нэг нь Дархан Шарын гол чиглэлийн 48 км авто зам юм. Тус авто замын эхний үе шат буюу 17.2 км  зам барилгын  ажил одоогоор өрнөж байгаа бөгөөд энэ оны 6 дугаар сард ашиглалтад орно.  Хонгор сумын тухайд өнгөрсөн хугацаанд 6 авто замын төсөл хэрэгжжээ.

Харин 2020 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд авто замтай холбоотой 22 төсөл арга хэмжээг төсвийн 9.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусган ажил эхлээд байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.

М.ГҮНЖИЛХАМ