Нийгэм

ИРАНЫ ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮРИЙГ ДЭЛБЭРЭЛТЭНД ӨРТЛӨӨ

ИРАНЫ ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮРИЙГ ДЭЛБЭРЭЛТЭНД ӨРТЛӨӨ
Баригдаад удаагүй байсан 136 метр өндөр Тегераныг Каражтай холбодог хамгийн өндөр гүүр дэлбэрэлтэнд өртжээ.
 АНУ ерөнхийлөгч Дональд Трамп  "Truth Social" хаягаараа жиргэхдээ "Ираны хамгийн том гүүр нурлаа, дахин хэзээ ч ашиглагдахгүй боллоо. Өөр цохилтууд ч айсуй. Ираны хувьд хэтэрхий оройтохоосоо өмнө хэлэлцээ хийх цаг нь ирсэн. Аугаа улс гэх зүйлээс нь юу ч үлдсэнгүй. Энэ дэлхийн өөр хаана ч байхгүй манай хамгийн гайхалтай, хамгийн хүчирхэг арми Иранд үлдсэн бусад зүйлийг сөнөөх ажиллагаагаа эхлүүлээ ч үгүй байна. Гүүрнүүд, дараа нь цахилгаан станцууд байх болно. Шинэ дэглэмийн удирдагчид юу хийх ёстойгоо, ХУРДАН хийх ёстойгоо мэдэж байгаа" гэжээ.
Тус гүүрийг дэлбэлснээр АНУ-ын хүчин Ираны пуужин болон дроны хүчинд зориулсан цэргийн төлөвлөгөөт хангамжийг тасалдуулж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй дахин өөр гүүрүүдийг ч дэлбэлэх гэж байгааг цэргийн эх сурвалж мэдэгджээ. Дэлбэрэлтийн улмаас найман хүн нас барж, 95 хүн шархаджээ.
Гүүр дэлбэлэх ажиллагаанд Израиль оролцоогүй, зөвхөн АНУ-ын бай байсныг мөн АНУ-ын Төв командлалын тайланд дурдсан байна.