Канадын нэрт дуучин Жастин Бибер дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох “Coachella”-ийн 2 дахь өдрийн гол уран бүтээлчээр тайзнаа дахин гарч, дурсамж сэргээсэн дуунуудаа толилуулжээ.
Өдгөө 32 настай дуучин “Baby”, “Never Say Never” зэрэг хуучны хит дуунуудаа “YouTube” дэх дүрс бичлэгийнхээ хамт дуулж сонирхуулсан байна.
Ж.Бибер 2022 онд “Рамзи Хантын хам шинж” (Ramsay Hunt syndrome) буюу нүүрний мэдрэлийн саажилт туссаны улмаас “Justice” аялан тоглолтоо цуцалж байсан юм. Тэрбээр 2025 онд гаргасан “Swag”, “Swag II” цомгийн дуунуудаараа тоглолтоо нээснийхээ дараа үзэгчдийг “дурсамжийн аялал”-д урьж, хуучны уран бүтээлүүдээ толилуулжээ.
Тайз засалтын хувьд эгэл даруухан байсны зэрэгцээ Бибер юүдэнтэй цамц, богино өмдөөр гоёсон байв. Уг тоглолтод The Kid Laroi, Wizkid, Tems болон Dijon зэрэг уран бүтээлчид зочноор оролцсон байна.
Түүний энэхүү тоглолт нь өмнөх өдрийн гол зочин Сабрина Карпентерын бүжиг дэглэлт, нүсэр тайз засалт бүхий “Холливуд” хэв маягийн үзүүлбэрээс эрс ялгарч, илүү дотно, дурсамж сэргээсэн уур амьсгалтай болжээ.