ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар “С.Зориг агсны төрсөн өдөр манай намд 10 гаруй хүн элссэн. Цаашид ч сонирхолтой хүмүүс манайд элсэхэд манай намын үүд хаалга нээлттэй. . Манай намын үүд хаалга нээлттэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН хүнээ нэр дэвшүүлнэ. Энэ сонгуульд ИЗНН-аас нэр дэвших хүсэлт илэрхийлж санал солилцсон 10 гаруй хүн бий. Сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах хороогоо байгуулна" гэж мэдэгдээд байна.
ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон Р.Батболд гишүүн намынхаа эсрэг тоглолт хийх болсон. Иймээс ИЗНН-д Ардчилсан намаас элссэн нэр бүхий хоёр гишүүн намын дарга Б.Батбаатарт нөмөр болохын зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших том амбицыг нь хязгаарлана гэдэг таамаг ч гарч буй.
ИЗНН нь үзэл баримтлалын хувьд Ардчилсан намтай ойролцоо. Дээр нь Б.Батбаатар гишүүн өмнө нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд тус намаас УИХ-д сонгогдон ажиллаж байв. Тиймээс Ардчилсан намаас ИЗНН руу гишүүд очиж байгаа энэхүү хөдөлгөөн улс төрийн хүрээнийхний анхаарлыг хамгийн ихээр татаад байна.