Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн үеэр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг иргэдэд дотрын үзлэг, зүрхний бичлэг, хэвлийн ЭХО, ясны нягт, биеийн бүтэц тодорхойлох зэрэг шинжилгээ, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх юм.