Гадаад мэдээ

Германчууд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 5000 доллар хүртэл торгууль ногдуулдаг

Германчууд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 5000 доллар хүртэл торгууль ногдуулдаг
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Герман улс коронавирусын тархалтыг зогсоох зорилготой олон нийтийн зарим хорио цээрийг сулруулжээ. 800 хавтгай дөрвөлжин метрээс ихгүй хэмжээтэй дэлгүүрүүдийг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн.
Канцлер Ангела Меркелийн засгийн газар хөл хорионы зарим хэсгийг цуцалж байгаа ч олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ. ''Амны хаалтыг нийтийн тээврээр явах болон дэлгүүр хэсэх үед ашиглахыг зөвлөж байна '' гэж Меркел 4-р сарын 15-нд мэдэгдсэн.
Герман улсад амны хаалт хэрэглэхтэй холбоотой дүрэм, торгуулийн шийтгэл байдаг ч муж мужуудын хууль тогтоомж өөр байдгаас шалтгаалан 15 еврогоос 5000 еврогийн хооронд хэлбэлзэж байна. Бүр торгууль ноогдуулаагүй муж ч байгаа юм.  Тус улсын 16 холбооны мужуудад  өөр өөр хууль дүрэм үйлчилж байгаа нь хууль сахиулагчдад хүндрэл учруулж байна гэж цагдаагийн албан хаагчид нь засгийн газартаа хандсан байна. Жишээ нь хамгийн их тахлын тархалттай Бавари мужид амны хаалт зүүгээгүй  иргэнд 150 еврогоос 5000 евро хүртэл торгууль ноогдуулахаар хуульчилсан бол Берлинд торгуулийн шийтгэл байхгүй байгаа юм.