Гадаад мэдээ

Коронавирусын халдварын үеийн хамгийн үлгэр жишээ улс төрийн жагсаал

Коронавирусын халдварын үеийн хамгийн үлгэр жишээ улс төрийн жагсаал
Өнгөрсөн Ням гаригт Израйлийн Иерусалим хотын Тель-Авивын талбайд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуаг эсрэг олон мянган израильчууд эсэргүүцлээ илэрхийлж жагсжээ. Тэд талбайд хоорондоо хааш хаашаа 2 метрийн зайтай зогссон байсан ба амны хаалт зүүж гартаа лоозон барьсан байна. Жагсаал зохион байгуулагчид жагсаал болохын урьд өдөр Тель-Авивын төв талбайд хааш хаашаа 2 метрийн зайтай 2800 гаруй тэмдэглэгээ хийж бэлдсэнээр жагсагчид уг тэмдэглэгээний дагуу эмх замбараатай зогсож жагсаалыг дуусгажээ. Жагсагчид Эрх баригчид ардчилалыг булшилж байна. Авилгатай тэмцэж чадахгүй байна. Бид бууж өгөхгүй тэмцсээр байх болно гэх мэт лоозонгуудыг барин жагсжээ.