Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙН СУМЫГ 24 ЦАГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙН СУМЫГ 24 ЦАГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Үндэсний 120 компани 1500 инженер, ажилтан бүтээн босгосон 18 мегаваттын цахилгаан станц Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумыг 24 цаг эрчим хүчээр хангаж байна. Тус цахилгаан станцыг Энержи Ресурс ХХК буюу 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “М СИ Эс Интернэйшнл” ХХК, “Хасу эрчим” ХХК, “МЭЗ” ХХК, “ЗМ инженеринг” ХХК-иуд хамтарч барьж байгуулсан. Цахилгаан станцыг 25 сарын хугацаанд бүрэн ашиглалтад оруулсан нь Монгол инженерүүдийн түүхэн амжилт юм.