Нийгэм

УХААЛАГ СИСТЕМЭЭР ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙНА

УХААЛАГ СИСТЕМЭЭР ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙНА

Тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Өчигдөр (2026.08.18) оройн 21:00 цагийн байдлаар телекамерын ухаалаг системээр хуурамч улсын дугаартай 14 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг хууль бусаар солих, хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаараарай.