Монгол Улсын шадар сайд, Ө.Энхтүвшин “Сая авсан мэдээллээр дэлхий дахинд гурван сая 64 мянган хүн халдвар авч нас барсан хүний тоо 212 мянгад хүрчээ. Манай хөрш ОХУ-д байдал бүр хүнд байна. 87 мянган хүн халдвар авч, 24 цагийн дотор 6000 хүн шинээр халдварлажээ. Монгол Улсын хувьд 38 хүн халдвар авсан. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дунд эхний хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гараад, гурав дахь удаагийн шинжилгээгээр сөрөг гарч байна. Вирусийн хоруу чанар нь хурдан өөрчлөгдөж байна. Долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад вирус тарах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан.
Нийгэм