Гадаад мэдээ

Коронавирусын үеийн хөл хорионы улмаас жаал хүү цагдаагийн суманд өртөж амиа алджээ

Коронавирусын үеийн хөл хорионы улмаас жаал хүү цагдаагийн суманд өртөж амиа алджээ
Кени улсад 13 настай Яссин Хуссейн Мойо нь Найроби дахь орон сууцныхаа тагтан дээр ээж, ах, эгч нарынхаа хамт гудамжаар эргүүл хийж байгаа цагдаа нарыг харж байгаад цагдаагийн тэнэсэн суманд өртөн амь үрэгджээ.
Амь үрэгдсэн хүүгийн ар гэрийнхэн тагтан дээр зогсож байсан гэмгүй хүүг буудсан цагдаа нараас хариуцлага хүлээхийг шаардаж байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсад коронавирусын улмаас 14 хүн амь үрэгдээд байгаа бөгөөд энэ тахлын дэгдэлтийг зогсоохын тулд хатуу хөл хорио тогтоогоод байгаа аж. Цагдаагийн албан хаагчид хөл хорио тогтоосон оройноос эхлээд хөл хориог зөрчсөн иргэдттэй хатуу ширүүн харьцаж, зодож , нулимс асгаруулах хий, буу хэрэглэж эхэлсэн байна. Хөл хорио тогтоосноос хойш цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хохирогч болж 16 хүн амиа алдаад байна гэж тус улсын хүний эрхийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.
13 настай хүүг амиа алдсаны дараа  Кенийн цагдаагийн ерөнхий байцаагч Яссиний үхлийг мөрдөн байцаахаа амласан байна.  Ерөнхийлөгч Ухуру Кенитата ард түмэнд хандаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр  цагдаа нар хэт хүч хэрэглэсэнд олон нийтээс уучлалт гуйлаа.
Яссины гэр бүлийнхэн уучлалт гуйгаад миний хүү босоод ирэхгүй. Ард иргэдийн цагдаад итгэх итгэлийг эргэн олж чадахгүй. Гэснээс гадна энэ үйл явдлын дараа ч цагдаа нар иргэдттэй хатуу ширүүн харьцсаар байгаа гэсэн байна.  Кенийн хөл хорионы үеэр коронавирусээс илүү цагдаагийн гарт хүмүүс амиа алдаж байна гэж хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн мэдэгдсэнээс гадна Кенийн ядуу иргэд халварт цар тахал, өлсгөлөнтэйгээ тэмцэхээс гадна цагдаа нартай мөн тэмцэж байна гэж мэдэгдсэн юм. Эдгээр иргэд нь тахлаас илүү цагдаа нараас айж амьдарч байгаагаа хэлж байлаа.