Урлаг спорт

Хойд Солонгосын гаралтай жүжигчин Нара Кан “Гоо сайхан бол эрх чөлөө” хэмээжээ

Хойд Солонгосын гаралтай жүжигчин Нара Кан “Гоо сайхан бол эрх чөлөө” хэмээжээ
22 настай Жүжигчин Нара Кан 17 насандаа Хойд Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж иржээ. Тэрээр одоо Сөүл хотод амьдардаг бөгөөд Хойд Солонгост өнгөрсөн жилүүдийнхээ тухай сэтгүүлчидэд ярилцлага өгсөн байна. Түүний бага нас хатуу ширүүн дэглэм мөрдлөгийн дунд өнгөрсөн байна. Залуу бүсгүйчүүд тод өнгөөр уруулаа будаж болохгүй үсээ заавал 2 хуваан сүлжих ёстой байдгаас гадна ээмэг, бугуйвч, бөгж зэргийг зүүхийг хориглоно. 10 метр тутамд байх эргүүлийн алба элдэв зөрчлийг хянахаас гадна охидын хувцаслалт үсний засалтыг хүртэл хянадаг аж. Хэт барууны хэв маягтай хувцасласан тохиолдолд торгохоос гадна төв талбайд цагдаагийн хяналтанд зогсоож бусдад харуулах зэрэг арга хэмжээ авдаг байжээ.
Тус улсад 1990-ээд оноос “Хар зах” хэмээх хууль бус бараа зардаг хүмүүс бий болсон нь иргэдийг барууны соёлтой танилцуулж эхэлсэн байна. Хойд Солонгосын залуус хар захын наймаачдаас Өмнөд Солонгосын болон бусад улсуудын кино,  хөгжмийн клип, олон ангит кинонуудыг  авч үзэн тэднийг дуурайх эрмэлзэлтэй болсон байна. Тэд эдгээр уран бүтээлүүдээр дамжуулан өөрийн улсдаа хүний эрх эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгааг ухааран тэнгист захидалтай лонх тавих замаар өөрсдийн үгээ дэлхийд хүргэх арга хэмжээ авахаар оролддог байна. Нара Кан эх орондоо амьдарч байхдаа хар захаас Өмнөд Солонгосын кино клиптэй CD  гоо сайхны бараа бүтээгдэхүүн авахаар сонирхон очиж байснаа дурсан ярьлаа. Захын худалдаачид Өмнөд Солонгосын бараагаар дүүрэн нууц өрөөнд дагуулж орон бараагаа авахыг санал болгосон ч тэр бараанууд маш үнэтэй байсан гэнэ. Хойд Солонгосын залуус  алдартай К-драмуудын нөлөөгөөр хувцас нүүр будалтанд нь өөрчлөлт гарч байгаа нь төр засаг залуусын хооронд соёлын үл ойлголцол үүсэх хэмжээнд хүрээд байгааг Хойд солонгос судлаач эрдэмтэн Пак батлан ярьлаа. Хойд Солонгос улс өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хангалттай үйлдвэрлэж байгаа гэж үздэгээс гадна сүүлийн үед нилээд их өөрчлөлт хийж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа дэлхийд сурталчилж байгаа. Гэвч Хойд Солонгосын залууст олон төрлийн сонголт байхгүй улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь хангалттай биш байгаа нь өндөр үнэтэй гадаад барааг нууцаар худалдаж аван ихээр хэрэглэж байгаас харагдаж байгаа юм.
Хойд Солонгосын Донг-А их сургуулийн соёлын шинжээч, профессор Дун-ван Канг. "Өмнөд Солонгосын хувцаслалт, нүүр будалт, үс засалт зэрэг нь залуусыг Хойд Солонгосын дэглэмийн талаар сэтгэл дундуур, эргэлзээтэй байдалд хүргэж болзошгүй байна . Залуус Өмнөд Солонгосын оддыг  дуурайж, нийгмээс гажиж өөр өөрсдийн дэд  соёлыг үүсгэж байгаагаас гадна өөрийн улсынхаа дэглэмийг эсэргүүцэх хандлагтай болж байна” хэмээсэн байна.
Жүжигчин Ян хэлэхдээ Хойд Солонгост удирдагчидаа хайрлах үзлийг хатуу суулгаж чадсан ч залуу хүний үзэсгэлэнтэй харагдах хүслийг хэн ч дарж чадахгүй хэмээн хэлээд  "Миний хувьд гоо үзэсгэлэн бол эрх чөлөө.  Одоо би өөрийн эрх чөлөөг илүү мэдэрч байна гэсэн байна.
Батлагдсан соёлыг эсэргүүцэж буй залуу үеийнхнийг Хойд Солонгосын төр засаг ухамсарлаж эхэлсэн гэж идэвхтнүүд тайлбарлаж байна. Энэ нь тэднийг дасан зохицох, хүчийг хадгалахын тулд тодорхой хэмжээгээр уян хатан хандах шаардлагтай болгожээ. Одоогийн байдлаар Хойд Солонгосын эрх баригчид  энэ өөрчлөлттэй хамт явах уу эсвэл зүгээр л хүчээр нухчин дарж  хэлмэгдүүлэх үү гэдэг хоёр заагийн хооронд байгаа юм.